|
| | |
| Main » 2010 » January » 26 » Opozit хаанаас эхэлсэн бэ?
7:54 PM Opozit хаанаас эхэлсэн бэ? |
Би опозит хаанаас эхэлсэн бэ гэж бодож үзлээ. Опозит тэгтэл
намайг бэлтгэл ангид орсон тэр цагаас эхэлсэн ажээ. Манай ангид
минутанд 100-аас дээш үг уншдаг 3 хүүхэд байсан юм. Тэдний нэг нь миний
муу гал хам. Духан дээрээ сөөсөгтэй, шилэн дээрээ гэзэгтэй гүйж
чаддаггүй жаал - Гантулга. Гүйхээр бөөр нь өвдөөд байна гээд биеийн
тамирийн хичээлд оролцохгүй. Түүнийг дооглоод зугтчихад хойноос гүйгээд
гүйцэхгүй. Нэг удаа манай ангийнхан түүнийг ММ Агентлаг гэж тал талаас
нь дооглож зугтаасаар байгаад уйлуулж билээ. А. Гантулга гэдэг нь ММ
Агентлаг болж байгаа нь тэр. Намайг Г. Энэрэл - тэр нь тэгээд Генерал
болно. Сайхан ч байж дээ. Илүү дутуу зүйл бодохгүй, боддог хоёр зүйл нь
PlayStation, нохой зодоон 2. Би Undertaker, би Mankind, би Shawn
Michaels, би Big Show, Stone Cold гээд л. Ангийнхаа том биетэй охидыг
Chyna гэнэ. PlayStation-ий хувьд бол... би ер нь Тугалыг Sony-той
болохоор нь л найзалсан шд. Хэрвээ Тугалд Sony байгаагүй сэн бол юун
опозит, хаха.
Тэгээд л нэг мэдэхэд 4-р анги болж билээ. Lumino -
Бүтэлгүй хайр ёстой нэг хит болж, манай ангийнхан бүгд үгийг нь
цээжилчихсэн, би ганцаараа Britney Spears сонсож байв аа хө. Ах одоо л
үгийг нь цээжлэхгүй бол ёстой жинхэнэ муу авснаас муухай юм болно биз
дээ. Гэртээ очоод ФМ-ээс бичиж аваад л цээжилж гарав аа. Маргааш нь
анги дээр нүүр бардам. Ингэж л анх хип-хоп гэдэг ахуйн үүдийг тогшсон
доо. За тэгээд л монголоос авахуулаад гадаад хүртэл бүгдийг нь сонссон.
Миний үеийн бүх хүүхдүүд яг л над шиг байсан. Сүүлд Night Train гарч
ирж жаахан хазайлгах хүртэл бүгд л FUBU өмсдөг байлаа хө. Долоо хоногт
дор хаяж нэг тоглолт. Яаая, 2000 оны сонгуулиар Lumino-гийн Skitzo-гийн
гарын үсгийг аваад л, сонгуулийн шоунуудыг ёстой алгасахгүй, заримдаа
бүр тэнэг юм шиг ганцаараа үзнэ. UBS-ийн оройн мэдээгээр урд эгнээнд
зогссон өөрийгөө хараад л, хөөрөөд л, Хуанжу Гэгийн зураг цуглуулаад л
(Хуанжу Гэгт дурлаад л хаха).
Нээрээ шүлэг их бичдэг байсан.
Яагаад шүлэг бичдэг байсан юм бүү мэд. Нэг нүдээ нээсэн чинь шүлэг
бичиж байсан. Хоёр нүдээ нээсэн чинь бичиж буй шүлэг улам тод харагдаж
байсан. 3 нүдээ нээх гэтэл нүүд дуусчихсан байж билээ.
2004 оны
шинэ жилээр ангийнхаа хэдэн жаалтай хамтлаг болоод дуулав аа. Тэгээд л
сургуулиас гарч явсан чинь Тугал "Хо чи чинь дуулдаг байсан юм уу,
надад хэлэхгүй яасан юм? 2улаа хамтлаг байгуулъя" гэж байна. Хариуд нь
би "За тэгье, хэд хоногоос ярья" гэсэн. Урьд нь бид 2 найз найз гэж
зөндөө л явж, Гантулга MTV-гээс бичиж авсан rap клипнүүдийг зөндөө л
үзэж баясдаг байсан атлаа дуулъя гэж хэзээ ч ярьж байгаагүй. Түүнээс
хойш ингээд цаг гарвал, боломж олдвол нэг хоолойгоо бичүүлсэн барьсан
болоод явж байна даа, хөөрхий. Нэг их гийгүүлсэн гайхуулсан юм байхгүй
ээ. Тэгэхдээ яах вэ гайгүй, оргүй ч гэсэн охинтой.
Хөөрхий, нэг
цомгийнхоо барааг харчих юм сан. Цомог бараг худлаа болж байгаа шүү
нөхөд өө. Шалтгаан нь мэдээж мөнгө, угаасаа. Мөнгөгүй бол хэн ч биш
гэсэн хуулийн дагуу. За за тэгээд болбол тэгээд тэр л биз. Ямар ч
байсан бид хоёрын дуу таныг бага ч гэсэн хөгжөөж, амьдралын тан ганцхан
мөчийн ч болтугай арынх нь soundtrack болж чадсан бол болох нь тэр.
Нээрээ
санаснаас опозит гэж Ruff Ryders-д харьяалагддаг байсан Drag-On гэж нэг
rapper-ийн анхны цомог "Opposite of H2O" гэдэг нэртэй гарсан нь надад
байсан юм. Тэр нэрнээс нь шаачихсан юм аа. www.opozit.info
|
Views: 1126 |
Added by: Epidemic
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
2
Tsetse's Bigfan
(2010-02-15 9:33 PM)
0
Dajgui bietei huuhen bna erged hartal enerel bna gej tsetsegnees batgand gej duu medhuu enereleee
|
-1
|
|
|
|
| |
| | |
|
[ Copy this | Start New | Full Size ]
|